Мезо Эмчилгээ

PRP Eklem Tedavisi

PRP эмчилгээ гэж юу вэ?

PRP гэдэг нь бидний өөрийн цусыг тусгай процесст оруулсны дараа цусан дахь ялтас эсийг ялгаж, ялтасаар баялаг хэсгийг озоноор авч идэвхижүүлэн арьс, булчинд тарих үйл явц юм.

PRP хэрэглэснээр эд эс шинэчлэгдэж, арьс сэргэж, чангарч, өнгөлөг харагдуулдаг бөгөөд үс уналтанд хэрэглэдэг эмнэлгийн арга юм.

Тромбоцитоос ялгарах өсөлтийн хүчин зүйлүүд нь арьсан дахь фибробластаас коллаген, эластины үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр эд эсийн нөхөн төлжилтийг дэмждэг. PRP болон озоны хольц нь өвчтөний өөрийн цус, озон-хүчилтөрөгчийн хольцоор бэлтгэгдсэн тул ямар нэгэн сөрөг нөлөөгүй, байгалийн аюулгүй эмчилгээний арга юм.

PRP эмчилгээний хэрэглэх заалтууд

  • Нүүрний залуужилт (арьсны унжилтыг багасгах, шугамыг багасгах),
  • Арьсыг цайруулж, залуужуулна
  • Булчин, яс, мөгөөрсний эдийг гэмтээх үед OPA (зүү эмчилгээний цэгүүдэд озонжуулсан тромбоцитуудыг хэрэглэх),
  • Нуруу, өвдөг болон бусад үе мөчний шохойжилт, өвдөлтийн үед хэрэглэнэ.